Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралын өгсөн үүрэг даалгаврын дагуу тарваганы дош шалгах ажиллагаа Богдхан ууланд хийгдэж байна.
2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгаль хамгаалагч Э.Олзвой, идэвхтэн байгаль хамгаалагч Мэгддоржийн хамт Түргэний аманд эргүүл хийх явцад тарваганд урхи тавьсан байсныг хураан авч устгаж, тарвага эрсдэхээс урьдчилан сэргийлэв. Дош шалгах ажиллагаа Богдхан уулын бүх амуудаар үргэлжлэн хийгдэх болно.
Энэ сарын 4-ны өдөр Жаргалантын аманд тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркийн машинтай этгээдийг цагдаагийн байгууллага олж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.