"Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаа болино" гэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зурагтай мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тухайн асуудлаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас залруулга гаргажээ.
Залруулгад
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль тогтоох дээд байгууллагын даргын хувиар үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа болино гэсэн байр суурь илэрхийлээгүй, мэдэгдэл хийгээгүй болно. УИХ-ын дарга 2023 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас тавьсан 4 шаардлагыг биелүүлэх ажлын хэсэг ахалж байсан. Уг ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг 2023.10.18-нд өгөх үеэрээ АРД ТҮМНИЙХЭЭ САНАЛЫГ ҮНДЭСЛЭЖ үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдэг шийдвэрийг хамтарч гаргана. Засгийн газар үүнийг дангаараа шийдэх боломжгүй гэж мэдэгдсэн учир ташаа мэдээлэлд залруулга хийж байна.