Dark Light
Нийгэм | 2025-08-11

УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДИЙГ 315 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Макс Групп” “Их хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдааны уралдаанч хүүхдүүдийг 315 сая төгрөгөөр шагналаа.
Монголын морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ой, “Их хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдааны хүрээнд “Макс Групп” хурдан морины уралдаанд амжилт үзүүлсэн уралдаанч хүүхдүүдийг нийт 315 сая төгрөгөөр ивээн тэтгэлээ.
Тодруулбал, “Их хурд–10” шигшмэл хурдан морьдын уралдаанд есөн насны морьд уралдаж, нас бүрийн эхний 35-д хурдалсан уралдаанч хүүхэд тус бүрд 800,000 төгрөгийн ХХБ-ны хадгаламж нээж, нийт 252 сая төгрөгийн хадгаламжийг унаач хүүхдүүдэд гардууллаа. 
Үүнээс гадна “Их хурд-10” уралдаанд оролцсон уралдаанч хүүхдүүдэд олон улсын стандарт шаардлагыг хангасан 700 ширхэг хамгаалалтын малгай, мөн 9 насны морьдын айргийн тавд шалгарсан шилдэг уралдаанч хүүхэд тус бүрд 46 унадаг дугуй бэлэглэж, нийт 65 сая төгрөгийн зардлыг “Макс Групп” бүрэн санхүүжүүлэв. 
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14