“Алтан намар-2025” хүнсний ногоо, жимс жимсгэнийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Жуковын талбайд зохион байгуулж эхэллээ.
Дүүргийн хүн амыг чанартай, шинэ ногоогоор хангах, хүнсний ногоо тариаланчдын бизнесийг дэмжих, худалдаа үйлчилгээг сайжруулах зорилготой жил бүр зохион байгуулдаг онцлогтой.
Тус худалдаагаар 30 орчим нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, нарийн ногоо 2000-8000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.
Цаашид дүүргийн хэмжээнд үзэсгэлэн худалдаа Сансар үйлчилгээний төвийн гадна талбай, Дүнжингарав захын талбайд 11 сарын 1-нийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

Эх сурвалж
| Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
|