Dark Light
Нийгэм | 2025-08-11

МҮЭХ-НЫ ГАЗРЫН ХЭРЭГ С.ГАНБААТАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХАД ХҮРГЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Авлигатай тэмцэх газар (АТГ) УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих) болон 18.6 дугаар зүйл (Мөнгө угаах)-аар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Түүнийг 2008–2012 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа байгууллагынхаа нэр дээр бүртгэлтэй газрыг бусдад шилжүүлж, худалдсан. Үүний хариуд аж ахуйн нэгжүүдээс хөнгөлөлттэй үнээр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж байгаа аж.

Энэ хэрэг олон нийтийн анхааралд өнгөрсөн зургадугаар сард өртсөн. Тухайн үед АТГ-аас С.Ганбаатарын зуслангийн байшинд шалгалт явуулахад тэрбээр өөрөө очиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дуулиан дагуулсан мэдэгдэл хийж байв.

Зарим хэвлэлүүд түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Намрын чуулганаар хэлэлцэнэ гэж мэдээлсэн бол, С.Ганбаатар үүнийг улс төрийн захиалгатай, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14