Dark Light
Нийгэм | 2025-08-11

ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орж, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч, шөнөдөө хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэв. Малчид, иргэд, тээвэрчид онцгой анхааралтай байхыг зөвлөж байна.

Урьдчилсан мэдээ:

  • Ихэнх нутгаар үүлэрхэг, зарим үед бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

  • Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай, борооны өмнө түр зуур ширүүснэ.

  • Шөнөдөө уулархаг болон голын хөндийн зарим нутгаар -1…+4 градус, говийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

  • Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан орчмоор +13…+18 градус, говийн өмнөд хэсгээр +24…+29 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын цаг агаар:

  • Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй.

  • Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орох магадлалтай.

  • Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө +7…+9, өдөртөө +15…+17 градус байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв (13-17-ны өдрүүдэд):

  • Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.

  • Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, түр зуур ширүүснэ.

  • Шөнөдөө зарим нутгаар -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, говийн өмнөд хэсгээр +29…+34 градус хүрнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14