БИЛГИЙН ТООЛЛЫН 18 /2025.08.12/ МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
- Үс засуулбал: Эд малын гарлагатай
- Наран ургах, шингэх: 05.43-20.11
- Барилдлага:
- Шүтэн барилдлага:
- Суудал: Уул
Аргын тооллын 8 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 18, Могойг хүлэгч одтой, харагчин үхэр өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.