Dark Light
Нийгэм | 2025-08-11

МАТАР: ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Эрсдэлтэй байдал танд алдагдал авч ирнэ. Үйл явдлыг өнгөц харахад бүтэмжтэй мэт харагдах ч сэтгэл дундуур үр дүн гарч магадгүй. Мэргэжлийн болон санхүүгийн салбарт удахгүй ажил хэрэг сайжирна. Санаандгүй газраас дэмжлэг ирнэ. Харин ашиг авчрахгүй ажилд оролцох хэрэггүй.

Үхэр: Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд төсвөө нямбай зарцуул. Зарлага тань орлогоо давахгүй байх арга хэмжээ ав. Биеэ сайн хянаж зугаа цэнгэл хөөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Зарим үед хэцүү сонголтын өмнө зогсох бололтой. Ухаалаг байж бодит амьдралд нийцсэн шийдвэр гарга.

Ихэр: Өнөөдөр шинэ харьцаа тогтоох, найз нөхөрлөлийн харилцааг сайжруулах зэргийн аль алинд нь од эрхсийн байрлал тааламжтай нөлөөлөх болно. Та нөлөө бүхий хүмүүсийн сонирхлыг өөрийн төсөл төлөвлөгөөнд хандуулж чадна. Хийх ажлаа нарийн чанд төлөвлөж, түүнийгээ ягштал баримтлах юм бол зорьсондоо хүрэх боломж их байна.

Мэлхий: Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд муугүй үе. Гэвч энэ харьцаанд бэрхшээл үүснэ. Шийдэмгий байдал гаргаж чадалгүй ямар ч ажил хийх сонирхол төрөхгүй бол зөн билигтээ найдаж, чухал ажлуудаа хойш нь тавь. Гэхдээ материаллаг алдагдал хүлээх магадлалтай. Иймд мөнгөө гамна.

Арслан: Идэвхтэй амьдралтай хүмүүсийг олон өөрчлөлт болон боломж хүлээж байна. Өнөөдөр та бага зэрэг түрэмгий байдал болон эрсдэлд дуртай байна. Энэ үед хөрөнгө мөнгөө түргэн эргэлдүүлэх сонирхол их байна. Гэхдээ амьдралын хэв маягаа цэгцэл. Өөрийн хэм хэмжээг сайн мэдэх нь амьдралын үндсэн чиглэлийг зөв болгож байна.

Охин: Эрүүл мэнддээ сайн анхаарал тавих хэрэгтэй болно. Гэхдээ ямар нэг муу зүйл тохиолдохгүй учраас тэгтлээ санаа бүү зов. Сайн эмчээс зөвлөгөө ав. Өнөөдөр биеэ барихгүй бол бодлогогүй алхам хийх магадлалтай байна. Төрийн нэр барьсан хүмүүстэй бүү харьц. Харин ойр дотнын хүмүүс болон хамт ажиллагсадтайгаа хувийн харьцаагаа сайжруулах хэрэгтэй бололтой.

Жинлүүр: Дасгал хөдөлгөөн хийж, зүрх судасны системээ эрүүл байлгахад анхаарвал зохино. Сэтгэл санаагаар өндөр байвал өвчтэй хүмүүсийн ч бие хөнгөрнө. Сэтгэл санааны тогтвортой, шийдэмгий байдлыг од эрхэс шагнана. Гол нь бүх зүйл дээр хэм хэмжээг тохируулахыг од эрхэс зөвлөж байна.

Хилэнц: Харилцаа холбоогоо сайжруулах шаардлага үүснэ. Албан хүчээр аливаа үйлд татагдах магадлалтай. Тийм ч таатай бус ханддаг хүмүүстэйгээ харьцахаас зайлсхий. Тэд таны сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулна гэдгийг анхааруулж байна. Шаргуу хөдөлмөрлөж, ажил хэрэгтээ анхаарсан ч таны сонирхлыг зөвхөн үр дүн татахгүй бололтой.

Нум: Тэвчээртэй байж, болж буй үйл явдалд сэтгэлийн хөөрлөөр бүү ханд. Аахар шаахар асуудлыг бүү дэвэргэ. Бэрхшээлтэй зүйл хүн болгонд л тохиолддог. Энэ бүхэн сэтгэлээр унах шалтгаан биш. Аз амжилт танд ирэх л болно. Хувь заяагаа өөрчлөхөд бүх чадлаа зориул. Тэгвэл та хүсэж мөрөөдсөн зүйлдээ зайлшгүй хүрнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна.

Матар: Халдварт өвчнөөс сэргийл. Хоол ундаа зөв тохируулж, дархлаагаа сайн дэмж. Энэ үед таны бие мах бодийн хамгийн эмзэг хэсэг нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа байх тул удаан хугацаагаар өлсөх эсвэл хэт их идэж болохгүй. Мөнгө санхүүгийн чадавхаа өсгөх үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарна.

Хумх: Хувийн асуудлууд эхний ээлжид тавигдах боловч тэдгээрийг нийгмийн үйл ажиллагаатай сайн хослуулах шаардлагатай. Оюун санааны хөгжилд онцгой анхаарал хандуул. Од эрхсийн байрлал таны оюун ухааны үйл ажиллагааны өндөр чадвар болон үнэнч шударга, өөрийгөө хүндлэх мэдрэмжийг сэргээнэ.

Загас: Сэтгэл санааны таагүй байдал, уриалгахан бус зангаас болж үл ойлголцол хүйтэн хөндий байдал бий болж болзошгүй. Эрүүл мэнд муудаж магадгүй. Шинэ ажил хэрэг бүү эхэл. Хуримтлагдсан ажлуудаа дуусгахад өдрийг зориул. Өмнөх ажлыг зохих хугацаанд нь биелүүлбэл үр дүн гаргаж чадна. Хэрэггүй санаа бодол, эд зүйлсээс өөрийгөө салга.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14