Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жил энэ онд тохиож байгаатай холбоотойгоор тус дайнд оролцсон Монгол Ардын хувьсгалт цэргийн дивиз, хороо, отрядуудын “Байлдааны туг”-ийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэгтгэл, анги, салбаруудаар аялуулж байгаа юм.
Уг үйл ажиллагааны үргэлжлэл өнөөдөр /2025.08.12/ ХХЕГ-т зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын анги, салбарын төлөөлөл, төвийн бүсийн хилийн цэргийн анги, тусгай салбарын бие бүрэлдэхүүн, Дотоодын цэргийн ангийн алба хаагчид хамрагдсан юм. Уг арга хэмжээ нь дайнд оролцогсдын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлж сурталчлах зорилготой ажээ.


Эх сурвалж
| Хил Хамгаалах Ерөнхий газар
|