Dark Light
Нийгэм | 2025-08-12

ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ: АЛБАН ТУШААЛТНУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан танхайрч буй бичлэг өчигдөр цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Өмнө нь мөн уг бичлэгтэй төстэй бичлэг цацагдаж, компанийн өмнөх удирдлага яг ийм учир шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. / Өмнө нь мөн ижил төстэй шинжтэй үйл явдал гарч, тухайн үед удирдлагаар ажиллаж байсан хүнийг албан үүрэгт нь ажлаас чөлөөлж байсан билээ/ Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Пүрэвжаргал компанийн сахилга, дэг журмыг сайжруулах, холбогдох тушаал шийдвэрийг нэн түрүүн гаргаж ажиллаж байгаа юм. Тодруулбал, цахим орчинд цацагдаад буй бичлэгүүд нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хамт олны дотоод уур амьсгалд таагүй нөхцөл үүсгэдэг тул нэн түрүүнд ажлын хариуцлага алдсан нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч, албан үүргээс нь чөлөөллөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00