Dark Light
Нийгэм | 2025-08-12

УЛААГЧНЫ ХАР НУУРТ ДОЛДУГААР САРД 8000 АЯЛАГЧ ОЧЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газарт ажиллалаа. 

Улаагчны хар нуур нь Завхан аймгийн Цэцэн-Уул Эрдэнэхайрхан, Завханмандал сумын нутагт орших бөгөөд хойд талаараа элсэн манхан, урд талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэн бүхий цэнгэг уст нуур юм.
Монгол Улсын их хурлын 2010 оны тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулсан. Тусгай хамгаалалтад нийт 89км квадрат буюу 253.800 га газрыг хамардаг бөгөөд урт нь 37 км, өргөн нь 7км, гүн нь 48 метр юм. Эрэг орчмын зарим хэсэг элсэн манханаар хүрээлэгдсэн, зарим хэсэг нь өндөр уулаар хүрээлэгдэж гол хэсэгтээ том жижиг хоёр ч арал бүхий байгалийн тогтоц нь жуулчдын сонирхлыг ихээр татаж жил ирэх тусам аялагчдын тоо нэмэгдсээр байна.
Тухайлбал, аялал жуулчлалын хамгийн идэвхитэй сар болох 7-р сард л гэхэд 2000 гаруй авто машин, 8000 гаруй аялагч нуурын хамгаалалтын бүсээр нэвтрэн өнгөрчээ.
Үйл ажиллагааныхаа талаар Байгаль хамгаалагч П.Рэнсмаа "Иргэдийн ая тухтай аялах нөхцөлийг бодлогын түвшинд бүрдүүлэх шаардлагатай байна. Ялангуяа нуурын эрэг орчим дахь хогийн цэг, бие засах газруудыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Аялал жуулчлалын идэвхитэй саруудад хог хаягдал цэвэрлэх, аялагчдад тавих хяналт зэргээс үүдэж байгаль хамгаалагчийн ажлын чиг үүрэг орхигдох хандлага бий болж байгаа" гэлээ.
Мөн нуурын хойд эрэгт байгуулагдсан жуулчны бааз өөрийн хөрөнгөөр хог хаягдлыг бүрэн шатаах бага оврын зуух байгуулсан нь байгаль орчинд ээлтэй нөхцөлийг бүрдүүлж байна.
Харин байгаль хамгаалагчид өөрсдийн гараар хог хаягдлыг цэвэрлэж ачааны машинаар 60км зайд орших Яруу сумруу зөөвөрлөж байгаа нь байгаль хамгаалагчдад хүндрэл учруул буйг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг энд ажиллах үеэр дуулгалаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00