Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр гардаг залилангийн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхаарууллаа.
Жил бүрийн наймдугаар сард “таны хүүхдийг тодорхой төлбөрөөр сургууль, цэцэрлэгт оруулж өгнө” гэх нэрийн дор иргэдийг залилан мэхлэх тохиолдол бүртгэгддэг байна.
Иргэдийг:
-
Элсэлтийн мэдээллийг зөвхөн албан ёсны боловсролын байгууллагаас лавлах,
-
Танихгүй хүн, албан бус зуучлагчид бэлэн мөнгө өгөхөөс татгалзах,
-
Хэт амар, шуурхай шийдэл санал болгож буй этгээдэд итгэхгүй байх,
-
Шаардлагатай тохиолдолд харьяа дүүргийн боловсролын хэлтэс болон цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөжээ.
Хэрэв залилуулсан эсвэл сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд шууд хандах боломжтой юм.