Dark Light
Нийгэм | 2025-08-12

"ОЮУ ТОЛГОЙ" ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Оюу Толгой” төслийн хэрэгжилт, явцын мэдээлэлтэй танилцлаа.
Уулзалтаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн зүгээс УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилт, төслийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилтийн хүүгийн хяналт, “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл, ОТ ТЭЗҮ-23-ын явцын талаар танилцуулж, тулгамдсан асуудал болон цаашдын арга хэмжээний талаар санал солилцов.
Төслийн нөөцийн тайлан, ТЭЗҮ нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 оноос хойш хэлэлцэгдэж, тухайн онд хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсан.
2022 онд Засгийн газарт ногдох 34 хувийн зээлийн 2.36 тэрбум ам.долларыг тэглэж, 2010-2024 онд улсын төсөвт нийт 3.2 тэрбум ам.долларын татвар, хураамж төвлөрүүлсэн. 
Түүнчлэн 2013 оноос хүдэр боловсруулж эхэлсэн бөгөөд жилдээ 40 сая тонн хүдрийн боловсруулалтын хүчин чадалтай аж. 2025 оны зургаадугаар сарын байдлаар далд уурхайн бүтээн байгуулалт 99.7 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2025 оны арван хоёрдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа гэж мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00