Dark Light
Нийгэм | 2025-08-12

БАЯН-УУЛ СУМААС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өчигдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 11-ний 19:00 цагаас эхлэн орсон үргэлжилсэн хур борооны улмаас Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт, 1 болон 4-р багийн заагт орших "Хуурай хөндий" гэх газарт, Баян-Уул сумаас Дорнод аймгийн чиглэлд ойролцоогоор 8 км-т байрлах сайжруулсан шороон замын 4 метр орчим хэсэгт эвдрэл гарсан байна.
Тус нөхцөл байдалтай холбогдуулан сумын Засаг дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гал унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах шийдвэр гаргаад байна.
Эвдэрсэн замыг "Дорнод автозам" болон "Чандмань тал" ХХК-ийн хамтарсан баг засварлахаар ажиллаж байна. Иймд иргэд та бүхнийг зам засварын ажил бүрэн дуусах хүртэл тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
 
 
Эх сурвалж | Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00