Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Лео Зэн тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв болон Салбар номын сангийн байраар зочиллоо.
Ноён Элчин сайд Лео Зэн тэргүүтэй төлөөлөгчдийг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо тосон авч, албаны уулзалт хийсний дараа зочид Төв байрны Үнэт ховор номын музей, уншлагын танхимууд, хуучин судар номын сан хөмрөг, Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл, Цаасан суурьтай баримтат өвийг сэргээн засварлах лабораторийн бэлтгэл ажлын явц болон Салбар номын сангийн үйл ажиллагаатай танилцсан юм.