Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногт бороо хур багатай байна.
2025 оны 08-р сарын 12-ны 20 цагаас 2025 оны 08-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө Алтайн өвөр говиор +29...+34 градус, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгаар +24...+29 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +17…+19 градус дулаан байна.
2025 оны 08-р сарын 14-нөөс 08-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
