БИЛГИЙН ТООЛЛЫН 19 /2025.08.13/ ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР
- Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Наран ургах, шингэх: 05.45-20.10
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
- Суудал: Мод
Аргын тооллын 8 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 19, Дэлгэрүүлэгч одтой, хөх бар өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.