2025 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хайртай хосууд аз жаргалд амьдрахын тулд тохиолдох аливаа саад бэрхшээлд сөхрөхгүй байхыг хичээ. Энэ өдөр та эрч хүч дүүрэн байх тул гэр бүлийнхээ амьдралыг сайжруулах боломж гаргахыг хичээ. Орон байрныхаа нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авахад тааламжтай өдөр. Эртнээс мөрөөдсөн хүслээ биелүүлэх боломж олгох гэнэтийн таатай мэдээ авна.
Үхэр: Худалдаа арилжааны ажилд хэт өөрийнхөөрөө зүтгэлгүй зах зээлийн одоогийн нөхцөл байдлыг мэдэр. Биелэх боломжтой асуудлуудаар хөөцөлд. Олон нийтийн үйл ажиллагаанд шударга үнэний төлөө тэмцэх нь одоогоор бодит үр дүнд хүрэх аргагүй байж мэднэ. Хамтран зүтгэж буй хүмүүстэйгээ зөрчил маргаанд хүрч болзошгүй. Хувийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүсийн хуйвалдаан муугаар нөлөөлж эхэлнэ.
Ихэр: Ажил хэргийн маргааныг тайван замаар шийд. Хувь хүний асуудалд гол анхаарлаа хандуулахгүй байх нь зүйтэй. Таны өөдрөг үзэл, ажил хэрэгч чанарыг хэрэгтэй хүмүүс нь үнэлж чадна. Хамтран зүтгэгч нараа зөв сонгохыг од эрхэс зөвлөж байна. Бизнесийн хамтын ажиллагааны үр дүнг ойрын үед үзэхгүй бололтой.
Мэлхий: Зөвхөн мөрөөдөж байсан зарим зүйл бодит болох боломж гарна. Амьдралын эрч хүч ихсэж, гадаад дур татам байдал нэмэгдэнэ. Гэхдээ эрүүл мэндээ анхаар. Янз бүрийн халдварт өвчин тусч болзошгүй. Хувийн ариун цэвэр болон зөв зохион байгуулалтын дэглэмийг сайн сахь.
Арслан: Ямар нэг шалтгаангүй таагүй харилцаа үүсэж магадгүй. Муу хүмүүсийн хов жив хэрүүл маргаанд хүргэж болзошгүй. Энэ нөхцөл байдлыг таны ухаалаг бөгөөд мэдрэмжтэй зан даван туулах болно. Эрч хүчээ сэргээх зүйл хийх нь сайн нөлөөтэй. Зөв амралт танд зайлшгүй үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Охин: Бүтээлч хүмүүс өөрийн уран сэтгэмж болон тэсвэр хатуужлаа ашиглан хүндрэлтэй асуудлаасаа салах боломж байна. Гэхдээ өнөөдөр та бүхнийг амжуулж чадахгүй. Зөрүүдэлж, ямар нэг бүтэхгүй зүйлд санаа зовох хэрэггүй. Энэ өдөр та аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэж, сэтгэл хөдлөлөө барихад суралц.
Жинлүүр: Эрч хүч бага байх боловч тулгарсан нөхцөл байдлыг дураар нь бүү тавь. Нөхцөл байдлыг өөрийн боломжоор хяналтдаа ав. Зарим зөрчилтэй харилцаанд түрүүлж буулт хийх хэрэгтэй байж магадгүй. Үйл явдалд тохируулан өөрийгөө хянаж чадвал таагүй байдалд тохирох хариуг өгч чадна. Өнөөдөр хувийн амьдрал тийм ч таатай байхгүй бололтой. Гэр бүлийн асуудалтай холбоотой хүндрэл бэрхшээл байна. Үр хүүхдүүдийн хүмүүжилтэй холбоотой асуудал таны санааг зовооно.
Хилэнц: Хуучин эсвэл андуу ташаа мэдээллээс болж үл ойлголцол гарах өдөр. Энэ нь нөлөө бүхий үйл явдлын хувьд төдийлөн ач холбогдолгүй байх тул санаа зовох хэрэггүй. Хайрын харьцаанд эрхэм нандин чанарыг хадгалахыг чухалчил. Шинэ хосууд ямар ч үед ёс журамтай байхыг хичээ. Олны анхааралд хэт өртөж болохгүй.
Нум: Санхүүгийн хүндрэл тохиовол бусдаас тусламж авах хэрэгтэй байх. Цаг үеийн байдлаас болж бусдын хараат болохоос сэргийл. Таны санаанууд аяндаа үнэлэгдэнэ. Өөрийгөө үнэлэхгүй бол таныг хүмүүс хүндлэхгүй. Шинэ танилаас илүү холбоо тасарсан ч хуучны хамтрагч тань цагаа олж тусламжийн гараа сунгана.
Матар: Эрүүл мэндээ өвдөөгүй үед нь, эртнээс хамгаалж хэвш. Өдөр бүр шинэ ногоо жимс хэрэглэ. Од эрхэс таныг ивээх тул ямар ч ажил хэрэг бүтнэ. Авьяас чадвараа ашиглан хариуцлагатай ажлыг өөр дээрээ ав. Амжилттай ажилласнаар та нийгмийн байр суурь болон гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэх болно.
Хумх: Ивээн тэтгэлэг олох болон албан тушаал дэвших тал дээр ямар нэг ахиц гарах болно. Амжилтаа алдахгүйн тулд улам сайн хичээ. Та ажил хэргийн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж буй бол нөлөө бүхий хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авах нь тохиромжтой. Хайр сэтгэлийн асуудал ээдрээтэй байдалд орж магадгүй. Эрүүл, зөв хооллолтоос таны эрүүл мэнд бүрэн хамаарна.
Загас: Өөрийгөө дөвийлгөх зангаасаа болж ойр дотнынхонтойгоо муудалцах магадлалтай. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх цаг гарга. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, нэр хүндээ бэхжүүлэхэд тохиромжтой өдөр болно. Төлөвлөгөөгөө эхлэхэд амжилт олох олон боломж гарч ирнэ.