Dark Light
Нийгэм | 2025-08-13

БАЙРАНД ГАЛ ГАРЧ, 43 ИРГЭН УТААНААС АВРАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд 8 дугаар сарын 12-ны өдрийн 21:54 цагт айлаас утаа гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн М-ийн эзэмшлийн 53 м.кв талбайтай, 2 өрөө байрны 5х4 метрийн хэмжээтэй жижиг өрөөнд матрасс шатаж байсан байна. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж, галыг унтраасан бөгөөд утаанд өртөх эрсдэлтэй байсан нийт 43 иргэн (том хүн 32, хүүхэд 15)-ийг аюулгүй талбайд гаргасан байна.

Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагаас тодруулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23