Даланзадгад хот-Жонбук муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Солонгос эмч нар Даланзадгад хотын 10 багийн иргэдэд 3 өдрийн үзлэг, оношилгоог хийж байна. Өнөөдөр буюу 8-р сарын 13 үзлэгийн сүүлийн өдөр билээ.
Энэ үеэр Солонгосын Жонбук мужийн Гадаад харилцааны албаны дарга Lee ji hyeong тэргүүтэй баг хамт олонд говь нутгийн онцлог, сум орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулахын зэрэгцээ Солонгосын зах зээлд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээ гаргах боломжийн талаар санал солилцлоо. Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний дээжийг Солонгос улс руу явуулж судалгаа шинжилгээг хийж хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

