Dark Light
Нийгэм | 2025-08-13

УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу уул уурхай, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна. 
2024 оны байдлаар ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 192 хуулийн этгээдэд хяналт шалгалт явуулж техникийн нөхөн сэргээлт 2644.55 га, биологийн нөхөн сэргээлт 322.03 га, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 898.12 га талбайд хийгдсэн нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавьж байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн 140 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулж, 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 239 заалт бүхий 187 улсын байцаагчийн албан даалгавраар зөрчлийг арилгуулж ажилласан байна. 
2025 оны эхний хагас жилийн байдлаар тус хяналт шалгалтын хүрээнд 52 объектод шалгалт, 23 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж  байна. Хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна.
Эх сурвалж | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00