БНСУ-ын “Chungbuk Institute For Talent Lifelong Education”-ийн сайн дурын нийгэмлэгийн 16 оюутан сурагчид, мөн тухайн нийгэмлэгийн зургаан ажилчид монгол ахуй соёлтой танилцах, хүүхдийн асрамжийн газарт ажиллах, хүүхдүүдийн онцлог, орчин нөхцөлийг судалж, тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад ирсэн.
Өнөөдөр ХГБХХЕГ-ын дарга Б. Баярсайхантай уулзаж, маргааш “Өнөр бүл” асрамжийн төв дээр ажиллаж, хүүхдүүдтэй цагийг өнгөрөөн туршлага солилцохоор боллоо.