Dark Light
Нийгэм | 2025-08-13

ӨНДӨР АШИГ ШИМТ ҮХЭР СҮРГИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Малын генетик нөөцийн тухай хууль” хэрэгжиж эхэлснээр малыг үл давтагдах хувийн дугаар бүхий ялган тэмдэглэх хэрэгслээр бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хяналт тавих тогтолцоо бүрдсэн.
 
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Tөвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон зарласан байдаг. Үүнтэй  холбогдуулан Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн сум, дүүрэгт  өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн болон сайжруулсан үхэр сүрэг өсгөн үржүүлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийн үхэр сүргийг бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.
 
Үхэр сүргийг ялган тэмдэглэж эхэлснээр хяналтад авах, гарал үүсэл тодорхой эрүүл баталгаатай мал, мах, сүүг  зах зээлд борлуулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх, эрүүл аюулгүй хүнс хэрэглэх хэрэглэгчийн шаардлагыг хангах боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14