Dark Light
Нийгэм | 2025-08-13

ЭВДЭРЧ ГЭМТСЭН ТОХИЖИЛТЫГ ЗАСАХ ҮҮРЭГ ӨГӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 11 дүгээр шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.08.13/ болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа. 
Шуурхай зөвлөгөөнөөр хуралдааны дэгийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 10 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/560 дугаар захирамжаар хороодод хийгдэж буй тохижилтын ажлуудын явц, цаашид эрчимжүүлэх асуудлын хүрээнд танилцуулга мэдээллийг Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр, Хур бороо ихээр орсон өдрүүдэд үүссэн нөхцөл байдал, ус зайлуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Хурандаа Э.Батбаяр, Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжид тооллого явуулж, мэдээллийн сан байгуулах ажлын явцын талаар Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, хөгжлийн хүрээлэн ТББ-ын Гүйцэтгэх захирал В.Мягмардолжин нар тус тус мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг: Дүүргүүд тохижилтын ажлыг тухай бүр засварлаж, ногоон байгууламжийг арчилж, хэлбэржүүлж ажилламаар байна. Дугуй цагаан, Туул голыг дагасан тохижилт бүтээн байгуулалтын ажлууд эвдэрч гэмтсэн байдлуудыг засаад явмаар байна. Дугуй цагааны хэсэгт хөгшид, хүүхэд багачууд олноор очиж амардаг. Хүүхэд засварлаагүй тоглоомоос үүдэн бэртэж гэмтвэл яах уу. Үүнийг анхаармаар байна. Ногоон байгууламжийг холбогдох дарга нар бүгд гарч, хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгаад явахыг үүрэг болголоо. ТҮЦ- нүүлгэн шилжүүлэхтэй  холбоотой ажлыг энэ 7 хоногт хийнэ.
Инженер хангамжийн чиглэлээр 1, Хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 5, Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 2, Хүнс хангамжийн чиглэлээр 5, нийт 13 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14