2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 13:40 цагийн байдлаар нийслэл хотын зорчилт хөдөлгөөн ихтэй замын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Зам шинэчлэлтийн ажлын хүрээнд “Биг” худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл зүүн эгнээг хэсэгчлэн хаасан. Үүний улмаас хөдөлгөөн Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж, замууд ачаалал нэмэгдсэн.
Энхжин худалдааны төвийн буцаж эргэх хэсэг дээр тээврийн хэрэгслийн хурд удааширснаас шалтгаалж Москвагийн гудамж, замууд ачаалал нэмэгдсэн.
Их тойруу, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн зогсоол дүүрсний улмаас Их тойруугийн гудамж, замууд ачаалал нэмэгдсэн байна.