Dark Light
Нийгэм | 2025-08-13

"ИЛЧ" ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр “Илч” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Э.Наранбаатар нар өнөөдөр “Хамтын гэрээ”-нд гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Энэ үеэр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр, “Миний хувьд ажил авснаас хойш ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа хөдөлмөрийн хөлсний нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилласан. 2025 онд ажилчдын цалинг хоёр үе шаттайгаар нийт 40 хувь нэмээд байна. Цаашид ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр илүү анхаарч ажиллана. Үүнд Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
 
Хамтын гэрээ байгуулснаар ажил олгогчийн эрх үүрэг тодорхой болж, ажилчдын эрх үүрэг, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчин баталгаажиж байна гэдгийг “Илч” үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Э.Наранбаатар онцолсон юм.
 
“Илч” үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс ажилчдын эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, Үйлдвэрчний төв байгууллагаас зохион байгуулж байгаа олон талд арга хэмжээнд оролцож, ажилчдын дуу хоолой болон ажиллана гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14