Dark Light
Нийгэм | 2025-08-13

D-CORE SATREPS ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгаа" D-core satreps төсөл хэрэгжинэ.

Монгол, Японы хамтын ажиллагааны хүрээнд уг төслийг 2025-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн зорилтот бүс нутаг болох Төв, Дорнод, Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудад мал эмнэлгийн шинжилгээ, судалгаа, инновацын үйл ажиллагааг өрнүүлэх гэж байна.

Төслийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы Шинжлэх ухааныг дэмжих сан (JST)-аас санхүүжүүлж, Монгол талаас Шинжлэх ухаан, технологийн сан оролцож байгаа юм.

Өнөөдөр Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат төслийн багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзахдаа орон нутгийн зүгээс төслийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэв. Мөн тэрээр Дорнод аймаг нь адуун сүргийн шилжилт хөдөлгөөн ихтэй, бэлчээрийн гол бүс нутаг учраас малын эрүүл мэндийн асуудалд илүүтэй анхаарах шаардлагатай бөгөөд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 438 мянган адуун сүрэгт ямар өвчлөл, эрүүл мэндийн асуудал зонхилж байгааг нарийвчлан тогтоох нь чухал байгааг хэлж, дээрх чиглэлийн судалгааг эрчимжүүлэхэд төслийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00