Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр БНСУ-ын Инчон хотын Бүпён, Сонхаг дүүрэг болон Сувон хотын Куоньсонь, Пальдаль дүүргүүдэд оршин сууж буй Монгол Улсын иргэдэд нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Тус явуулын үйлчилгээгээр 17 иргэн төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын Нийгмийн даатгалын хууль тогтоомжтой танилцаж, хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
Цаашид долоо хоногийн сүүл буюу амралтын өдрүүдээр Монгол Улсын иргэдтэйгээ хамтарч үе шаттайгаар цахим болон танхимаар уулзалт зохион байгуулахаар болов.
Эх сурвалж
| БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
|