Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн.
Тус өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал-Стандарт чанарын баталгаа” сэдвийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.
Илтгэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагаас өмнө undariya@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас: 51-261962