Хотын дарга Х.Нямбаатар цахим орчинд нийтлэгдсэн зарим мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр:
Олон түмнийг төөрөлдүүлэх зорилгоор Нямбаатарыг гүтгэж доромжилж, газар олго, зөвшөөрөл олго гэхчлэн хууль бус үйлдэл хийхийг шаардан шантаажилж амьдарч, хоолоо олж идэж байгаа хэсэг бүлэг зохион байгуулалттай нэр бүхий этгээдүүд өдөр бүр нэг үлгэр зохиогоод дайрцгааж байна. Энэ ажиллагаа чинь цөмрөх вий дээ. Энэ Монгол Улс хуультай, олон түмэн нүдтэй чихтэй. Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаж ирээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа шүү. Үнэн гутлаа өмсөх зуур худал дэлхийн талыг тойрсон байдаг гэж үг байдаг ч үнэнд гүйцэгдэнэ ээ та хэд.