"Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо БСБ төвийн урд замд мотоцикл, машин мөргөлдсөн" гэх дуудлага мэдээлэл өнөөдөр /2025.08.13/ 16:03-д цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
23 настай эрэгтэй нь улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад Toyota Prius-41 маркийн автомашинтай мөргөлдсөн байсныг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна. Ослын улмаас мотоциклийн жолооч, зорчигч нар гэмтсэн байна.