2025 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Урьдчилан таамаглаагүй бэрхшээл, шийдвэрлэх асуудал хуримтлагдах өдөр. Та ухаалаг, болгоомжтой байвал амьдралын хүндрэлийг даван гарч чадна. Өнөөдөр эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүх зүйлээс татгалз. Ялангуяа архи согтууруулах ундаанаас хол байгаарай. Ихэвчлэн санхүүгийн асуудлаас улбаатай гэр бүлийн асуудалтай зууралдаж магадгүй.
Үхэр: Мэргэжлийн харилцаандаа хувийн эрх ашгийг бүү гарга. Өнөөдөр хэдий чинээ зарчимтай ажиллана төдий чинээ амжилтад хүрнэ. Чухал ажилд өөрийн мэдлэг чадвар, эрч хүчийг зөв ашигласнаар та байр сууриа дээшлүүлж чадна. Хувийн амьдралд ер бусын адал явдал хайр сэтгэлийн галыг өрдөнө. Таны хайртай хүнд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй болно.
Ихэр: Амьдралын идэвх сайн байж таныг зовоож байсан асуудлууд үгүй болно. Гэвч хэлэх үг, сэтгэл хөдлөлөө барьж бай. Амьдралыг бүх зүйлс оршин тогтнохын төлөөх тэмцэл мэтээр хүлээн ав. Энэ ертөнцийн бүх зүйл таны төлөө зориулагдаагүй гэдгийг ойлгоход тусална.
Мэлхий: Ажил дээрээ нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Ажлын цагийг ихээхэн үр бүтээлтэй ашигласнаар бүхнийг амжуулж, өөртөө шаардлагатай цаг завыг гаргаж чадна. Амьдралын хэвшил дэглэмээ шинэчлээрэй. Бусдад элдэв янзын гомдол бүү гарга. Зуурдын учралд толгой эргэхгүй бол чадвал хайр сэтгэлийн асуудал хүндрэхгүй байх болно.
Арслан: Эрс шийдэмгий сонголт хийж сур. Эрч хүчээ үр дүнтэй зүйлд дайчлах, болзошгүй гэнэтийн тохиолдлуудад бэлэн байх зэрэг чадвар хэрэгтэй. Та юу хүсэж байгаагаа сайн мэдэхгүй бол сайхан амьдралын тухай мартах хэрэгтэй болно. Өөртөө итгэх итгэл, үзэл бодол, үнэт зүйлсээ хамгаалах хэрэгтэй.
Охин: Нөхцөл байдлыг зөв үнэлж цагийг нь олж аюулаас зугтах мэдрэмж хэрэгтэй өдөр. Өөрийгөө хязгаарлаж хянах нь нэн чухал. Өөрийн үйл хөдлөл, бодол санаагаа хянаж чадвал хэцүү асуудлыг хялбараар даван гарна. Өнөөдөр та онцгой нөхцөл байдалд ажиллах хэрэгтэй болох бөгөөд хөдөлмөрийг тань хүмүүс зохих ёсоор үнэлэх болно. Та зарцуулсан хүчин чармайлтдаа тохирох хөлс авах гэрээ байгуул.
Жинлүүр: Зарим хүмүүс албан тушаал дэвшиж магадгүй. Таны оюун ухаан ур чадвар нэр алдар авч ирэх магадлалтай. Гэхдээ ажил хэргийн төвөгтэй маргаан хэлэлцүүлэгт бэлэн бай. Танд ямар ч бэрхшээл тулгарсан ажил хэрэг бүтээх бүх төлөвлөгөөг баримтал. Удаан хугацааны үр дүнгээс яаран буцах хэрэггүй.
Хилэнц: Хувийн ур чадвараа ашиглан амжилтад хүрэх боломж байна. Харин туршлага дутах эсвэл эрч хүч хэт ихэдсэнээс сонгосон замаасаа хазайж магадгүй. Таны оюун санааны төлөвшлийг шалгах үйл явдал тохиолдоно. Ухамсар, ёс суртахууны шалгуурыг гол шалгуур болгон тавих нь зарим нөхцөлд хүндрэлтэй байх ч хожим нэр хүндэд сайнаар нөлөөлнө.
Нум: Бусдын зөвлөгөөг сонсохгүй бол түргэдэх магадлалтай. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ нь танаас хүсээгүй зан ааш гаргахад хүргэнэ. Энэ өдөр ямар ч ажил эхэлсэн замдаа тохиолдох саад бэрхшээлийг давах эрч хүч танд байна. Од эрхсийн нөлөөгөөр таны ур чадвар өндөр түвшинд очоод байна.
Матар: Од эрхэс хичээл зүтгэлтэй байгаа хүнд тусалж, ээдрээтэй асуудлаа шийдэх боломж өгнө. Та амжилтад хүрэхийн тулд заавал бусдаас тусламж эрэх хэрэггүй. Өөрт тань бүх боломж байна. Улс төрийн салбарт болон удирдах түвшинд ажил эрхэлдэг хүмүүс амжилттай ажиллах болно. Өнөөдөр нөхцөл байдалд зохицох болон бусдад нөлөөлөх чадвараа өвөрмөц байдлаар харуулах боломжтой.
Хумх: Таны урьд нь бодож байсан зүйл бодит байдлаас зөрүүтэй байх магадлалтай. Санхүүгийн зах зээл дээр мөнгөө эргэлдүүлэх арга зам хайна. Хуучин өрөө төл. Гэрээтэй холбоотой санхүүгийн үүргээ хатуу биелүүл. Хайр сэтгэлийн харилцаанд үнэнч зан дутагдана. Хөнгөмсөг байдал танд саад бэрхшээл авчирна.
Загас: Энэ өдөр худалдаа арилжаа хийхэд саад бэрхшээл тохиолдож мэднэ. Сэтгэл санааны байдалдаа анхаарал тавь. Өөдрөг байвал эрүүл мэнд таны санааг тийм ч их зовоохгүй. Хийсэн ажлаасаа бага хэмжээний мөнгө олсон ч өөрийгөө амжилттай байгаа мэтээр төсөөл.