Dark Light
Нийгэм | 2025-08-13

ДРИФТ ХИЙХ БОЛОМЖИТ ГАЗРЫГ ТАНИЛЦУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн ИТХ-ын хурлын даргын А/190  захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан ахалж буй. Ажлын хэсэг өнөөдөр /2025.08.13/ хуралдаж хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл, гурван дугуйт болон мотоциклийн төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдэлд хяналт шалгалт хийхээр тогтлоо. Ингэхдээ зөвхөн Тээврийн цагдаагийн алба гэхгүй төвийн зургаан дүүргийг татан оролцуулж хяналт шалгалтын ажлыг өргөн хүрээнд хийж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй үйлдлийг таслан зогсоох ёстой гэж үзлээ.
 
Мөн ажлын хэсгийн ахлагч Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар нар дрифт хийх хүсэл сонирхолтой иргэдийн эрх, хүсэл сонирхлыг хааж боож болохгүй. Иймээс цаашид тодорхой байршилд дрифт хийх нөхцөлийг бүрдүүлэх, цагийн хязгаар тогтоох, олон талын байгууллагуудыг татан оролцуулах, олон нийтэд нөлөөллийн аян өрнүүлэх талаар санал хэлэв. Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас Налайх, Төв аймаг, Хүй долоо орчимд дрифт хийх боломжит газрыг танилцуулав. Ажлын хэсгийн дараагийн хурлаар уг асуудлыг мэргэжлийн холбоодтой ярилцан эцэслэж, хяналт шалгалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг ажлын хэсгийн ахлагч үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00