Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
Зам хаах хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 14 өдөр 23:30 цаг
Зам нээх хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 15 өдөр 06:00 цаг
Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн, борооны ус зайлуулах хоолойн шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
