Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, “Суллагдахад бэлтгэх байр”-ыг шинээр тохижуулан, ашиглалтад орууллаа.
Тус хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар, Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Энхбаяр, А.Амарсанаа, 433 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Л.Эрдэнэбат, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Атарбаяр, Хөдөлмөр, нийгмийн халамжийн мэргэжилтэн Д.Буянхишиг болон хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.



