Dark Light
Нийгэм | 2025-08-14

А.АМАРТҮВШИН: 10.500 ХҮҮХЭД СУРАХ БОЛОМЖГҮЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, Ногоон хөгжил, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин 5 дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо байхгүйгээс 10.500 хүүхэд сурах боломжгүй болсон тухай мэдээллээ. Тэрбээр: 
 
"Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ цаг үед харамсалтай бөгөөд эмгэнэлтэй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, таатай орчин бүрдүүлэх хүрээнд онцгой анхаарч, чармайн ажиллаж байна. 
 
Зөвхөн энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс яг өнөөдрийн байдлаар 15 нь хүүхдүүдээ авахад бэлэн болоод байна. Тун удахгүй нэмж 20 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно. 
Гэвч 5 дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо алга. 
 
Үүний улмаас 10.500 гаруй хүүхэд суралцах боломжгүй боллоо. Хэмхэрч унахдаа тулсан ширээ, сандалтай сургуулиудыг дурдалгүй орхилоо. Мөн 5 дүүргийн 20 цэцэрлэгт 3740 хүүхэд унтах ор, зөөлөн эдлэл, хоол хийх гал тогооны төхөөрөмж алга. 
 
Бүтэн 8 сарын хугацаанд /2025.01.01-08.14/ Боловсролын яам нь өөрийн чиг үүргийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал, самбар, зөөлөн болон хатуу эдлэлийг бэлтгэхээ мартаж зугаа цэнгэл, баяр наадам, ойн баяруудаар хэссэний гор энэ. Шаардлага тавихаар урдаас боломжгүй, та нар яах гэж хугацаанаас нь өмнө барилга ашиглалтад оруулаад байгаа юм гээд сууж байгаа нь үнэхээр уур хүрэм, харамсалтай байна. 
 
Эдгээр хүүхдүүдийг хаана сургах вэ? Дахиад 50, 60-аар нь нэг ангид 3 ээлжээр чихэх үү? П.Наранбаяр сайд аа? Хэвлэл мэдээллээр та бүхний хурлын заалаа тэрбумаар зассан мэдээллийг олж уншаад залуу хүний хувьд үнэхээр ой гутаж байна. Хүүхдүүд тал нь хугархай сандал дээр сууж байхад, яамныхан массажны сандал дээр тухалдаг байж болох уу?  Та нөхдийн эрх ямба ихэдсэн үү гэхээс багадаагүй байлтай.
Яамны зөвлөл бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог. Боловсролын Ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар гэсэн чиг үүрэг нь давхацсан, хүнд суртлын 2 шатны эдгээр даргыг ч яам томилдог. 
Боловсролын салбарын бүх ямбыг яам өөрөө тултал нь эдэлнэ, харин ялыг нь нийслэл, дүүрэг үүрдэг баймааргүй байна. 

Хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн байгаа ч ширээ сандал, ор хэрэгсэлгүй сургууль, цэцэрлэгийн асуудлыг яаралтай шийдэхийг танаас шаардсаар байх болно" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00