Dark Light
Нийгэм | 2025-08-14

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа. Тус барилга нь зоорьтой хоёр давхар, 36м х 36м хэмжээтэй гурван блок бүхий нийт 2.592 ам.метр барилга юм. 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, 3х3 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, үерийн хамгаалалтын түшиц хана, явган хүний зам, авто зам болон зогсоол зэрэг бүтээн байгуулалт хийсэн онцлогтой юм. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал идеал" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00