Dark Light
Нийгэм | 2025-08-14

АРЦ ТАРЬЖ УРГУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, ХААИС - Агроэкологийн сургууль, “ Гарааны ногоон дэлхийн чанар” ХХК-тай хамтран Завхан аймагт арц тарьж ургуулах судалгааны ажлыг эхлүүлсэн. 
Монгол Улсын хэмжээнд арцны гол нөөц Завхан аймагт бий. Тийм ч учраас арцны нөөц тархац, одоогийн төлөв байдлыг тодорхойлох, арцыг хүлэмжид тарьж ургуулах анхан шатны туршилт хийх, арцны эрэлт хэрэгцээ, худалдаа эргэлтэд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааг эхлүүлэх, тодорхой тархац бүхий ялгаатай газруудыг хашиж хамгаалах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. 
Уг ажлуудын явцын талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ХААИС-ын экологийн тэнхимийн багш доктор, дэд профессор М.Хишигжаргал, БОУАӨ-ийн яамны Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн албаны дарга Э.Анхбаяр нартай уулзаж ярилцлаа.
Тэд судалгааны ажлын талаар ярилцаж, цаашид арцыг үрээр болон мөчрөөр ургуулах ажлыг олон хувилбараар өргөн цар хүрээтэй үргэлжлүүлэх, арцны экологи эдийн засгийн үнэлгээ хамгаалал ашиглалтын нарийвчилсан судалгаануудыг тогтвортой явуулахаар зорьж буй талаар хэлэлцэв.
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00