Dark Light
Нийгэм | 2025-08-14

ЛУСЫН СЭРЧИМ ХОРШООНД 300 ТОЛГОЙ УХНА ИШИГ БЭЛЭГЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ханбогд кашемир ХХК нь малчдын хоршоодыг дэмжих, мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах, үржлийн чанарыг сайжруулах зорилгын хүрээнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Асгат, Баяндэлгэр сумуудаас нарийн ноолуурын чиглэлийн улаан ямааны 300 орчим тоо толгой ухна ишиг авч, Өмнөговь аймгийн Номгон сумын Лусын сэрчим малчны хоршоонд бэлэглэлээ.
Ухна ишгийг нийлүүлснээр цөм сүргийн чанар сайжирч, ноолуурын ширхэгтийн чанар болон тогтвортой үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд чухал түлхэц болж дотоод, гадаад олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар улам сайжирна гэж үзэж байна. 
Ханбогд кашемир ХХК нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ, мэдлэг боловсрол, дадлага туршлагатай мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын хамтын хүчээр шинэ дэвшилтэт техник, технологийг тасралтгүй нэвтрүүлж, экологийн цэвэр түүхий эдийг бэлтгэн, анхан шатны боловсруулах үйлдвэрээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эх орондоо бүрэн цогцлоон хөгжүүлэн ажиллаж байна.
 
 
 
Эх сурвалж | Монголын Ноос Ноолуурын Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00