Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо жилд дунджаар 15 хувиар нэмэгдсэн бол авто замын сүлжээ ердөө 1.5 хувиар өссөн нь түгжрэлийг нэмэгдүүлж, иргэдийн амьдрал, ажлын цаг, эдийн засгийн эргэлтэд хохирол учрах болсон.
Иймд эдгээр асуудлыг зайлшгүй шийдвэрлэх хүрээнд богино, дунд, урт хугацааны шийдлүүдийг дэвшүүлэн ажиллаж буйн нэг нь авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, төвөөр зорчих автомашины урсгалыг сааруулах зорилготой “Туулын хурдны зам” төсөл юм.
Энэхүү төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох, олон улсын нээлттэй тендерт Poly Changda Engineering Co Ltd, Longjian road&bridge Co Ltd, Shandong Luqiao Group Co., Ltd, China Hyway group limited саналаа ирүүлж үр дүнд нь Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулсан. Одоогоор барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.