Dark Light
Нийгэм | 2025-08-14

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга  хэмжээний тухай” албан даалгаврын хүрээнд БОУАӨЯ Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах waste.mecc.gov.mn цахим платформ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газраас waste.mecc.gov.mn цахим платформыг хэрхэн ашиглахтай холбоотой  цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт  аймаг, нийслэлийн байгаль  орчны газрууд, сав болон тусгай хамгаалалт газрын хамгаалалтын захиргаад зэрэг 7 байгууллагын 45 гаруй төлөөлөл оролцлоо. 
Оролцогчдоос гарсан саналын дагуу мэдээлэл хүлээн авах платформд зарим хөгжүүлэлтийг хийж, ирэх 9 дүгээр сард  улсын хэмжээнд нэгдсэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж байна. Тухайн цахим систем нэвтэрснээр байгаль хамгаалалд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах, шийдвэрлэлтийг ил тод мэдээлэх, зураглалаар харах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00