Dark Light
Нийгэм | 2025-08-14

"ГЕННИСИЙН АМЖИЛТ”-ЫН ЭЗЭН ЭГЧ ДҮҮСД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Чингис хаан Үндэсний музей Монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Геннисийн дээд амжилт үзүүлсэн Монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн билээ.
 
Монгол улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, Монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн амжилт”-д бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухаг үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан.
 
Музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд талархалаа илэрхийлэн хүндэтгэн хүлээн авч уулзаж, дурсгалын зүйлс гардууллаа. Энэ үеэр МУГТ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Оюун ухааны спортын төлөөлөл болж, ой тогтоолтын спортод гаргасан амжилтыг Монголын төр засгаас үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг хүртээд удаагүй байна. Үүнтэй зэрэгцээд өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс Чингис хаан Үндэсний музейн Монгол бахархлын танхимд дурсгал болгон өгсөн нь маш сайхан үнэ цэнтэй үйл явдал болж үеийн үед дурсагдах болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашдаа амжилтаа ахиулж Монголын улсынхаа нэрийг дуурсгах болно” хэмээв.
 
Нармандахын Мөнхшүрийн амжилт:
 
Ой тогтоолтын спортын олон улсын их мастер, Монгол улсын Гавьяат тамирчин Н.Мөнхшүр нь Ой тогтоолтын спортын 26 жилийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэлхийн хошой аварга юм. Тэрээр 2017 оны 26 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг цагийн хугацаанд багц хөзөр цээжлэх төрөлд нийт 37 багц хөзөр буюу 1924 хөзөр цээжлэн алдаагүй санаж, Геннисийн номд бичигдсэн бөгөөд нийлбэр оноогоор бүх насны ангиллыг тэргүүлж, хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм. 2021 онд энэхүү амжилтаа дахин бататгаж, 30 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн Хошой аварга болсон. Ой тогтоолтын улсын болон тив дэлхийн, олон улсын 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр, хоёртын тоолол , тооны марафон , зураг зэрэг оюуны спортын төрлүүдэд нийт 12 удаа дэлхийн рекордыг тогтоосон бөгөөд ой тогтоолтын спортын Улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Олимпын аварга болсон юм.
 
Нармандахын Энхшүрийн амжилт:
 
Монгол улсын Гавьяат тамирчин, Ой тогтоолтын спортын олон улсын их мастер, Н.Энхшүр нь ой тогтоолтын спортын хамгийн том цол болох “Олон улсын их мастер” хэмээх цолыг хамгийн богино хугацаанд буюу ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд 6 сарын дотор хүртсэн дэлхийн хамгийн анхны тамирчин юм. Ой тогтоолтын улсын болон тив дэлхий, олон улсын 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр цээжлэх төрөл , хоёртын тоолол , тооны марафон , зураг зэрэг оюуны спортын төрөлд улсын болон дэлхийн 10 гаруй рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Тэрээр 2017 оны 26 дахь Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 5445 цифр цээжилж, алдаагүй санаснаар Геннисийн номд бичигдсэн бөгөөд тэрээр ой тогтоолтын спортын Улсын дэд аварга, Ази тивийн дэд аварга, Оюуны Олимпын мөнгөн медальт тамирчин юм.

бичвэр-н уран зураг байж магадгүй

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00