Dark Light
Нийгэм | 2025-08-14

ГОВИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР 35 ГРАДУС ХҮРТЭЛ ХАЛНА

Image

Хандгай, Хөвсгөлийн уулархаг нутгаар маргааш буюу наймдугаар сарын 15-нд бороо орно гэж ЦУОШГ мэдээллээ.

2025 оны 8-р сарын 14-ний 20:00 цагаас 8-р сарын 15-ны 20:00 цаг хүртэлх төлөв:

  • Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

  • Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 м, борооны өмнө түр зуур ширүүснэ.

  • Агаарын температур:

    • Шөнөдөө: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7°С; говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23°С; говийн хойд, зүүн хэсгээр +11…+16°С; бусад нутгаар +7…+12°С.

    • Өдөртөө: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22°С; говийн өмнөд хэсгээр +29...+34°С; бусад нутгаар +22...+27°С.

Хот, орчмын урьдчилсан мэдээ:

  • Улаанбаатар: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас 4–9 м/с. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор +5…+7°С, бусад хэсгээр +10…+12°С; өдөртөө +22...+24°С.

  • Багануур: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4–9 м/с. Шөнөдөө +5…+7°С, өдөртөө +22...+24°С.

  • Тэрэлж: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4–9 м/с. Шөнөдөө +2…+4°С, өдөртөө +20...+22°С.

2025 оны 8-р сарын 16-наас 20-ныг хүртэлх урьдчилсан төлөв:

  • 16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн өмнөд хэсгээр,

  • 17-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн зүүн хэсгээр,

  • 18-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр,

  • 19-нд баруун аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4–9 м, харин 16, 19-нд Алтайн салбар уулсаар, 17-нд тал, хээрийн нутгаар түр зуур 15–17 м/с хүрч ширүүснэ.

Температурын төлөв:

  • Уулархаг болон хүйтэн хөндийн бүсүүдэд шөнөдөө +2...+7°С, өдөртөө +19...+24°С

  • Говийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+22°С, өдөртөө +30...+35°С

  • Бусад нутгаар шөнөдөө +9…+14°С, өдөртөө +22...+27°С


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00