БИЛГИЙН ТООЛЛЫН 22
2025.08.15 / БААСАН ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААН ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 05.47-20.06
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 8 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 22, Гоё хүүхэн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Билгийн 22.