Dark Light
Нийгэм | 2025-08-14

ЖИНЛҮҮР: ӨӨРТӨӨ ӨНДӨР ЗОРИЛГО ТАВЬ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Танаас төвлөрөх чадвар, онцгой хариуцлагатай байдлыг шаардаж байна. Бусдын зүгээс сонирхолтой санал ирнэ. Азтай байж амьдралын чухал мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Өнөөдөр бүтээлч хүмүүсийг амжилт, урам зориг дагаж байна. Та ажил хэрэг бүтэмжтэй байх тул сэтгэл санааны хувьд өгөөмөр байна.

Үхэр: Хамтын үйл ажиллагаа эхэлж байгаа бол алдаа бүү гарга. Ур чадвар болон өмнөх гавьяагаараа бардамнах хэрэггүй болно. Санхүүгийн байдлаа засах боломжуудаа алдаж болзошгүй. Өөрийгөө хянаж чадахгүй, түрэмгий байдал гаргавал ойр дотнынхоо хүмүүсийг гомдооход хүрэхийг санаарай. Бусдыг хайрлаж хүндлэхгүй бол эерэг хандлагаар гачигдах бололтой. 

Ихэр: Энэ өдөр гадаад үзэмждээ анхаарал тавьж, ердийнхөөсөө илүү өөрийгөө тордоно. Олны хүрээлэлд байхдаа сэтгэл хангалуун байна. Эрүү мэндээ анхаар. Хоолой өвдөж болзошгүй. Өвчин таны эрүүл мэнд төдийгүй сэтгэл санаанд таагүй нөлөөлөх болно.

Мэлхий: Энэ өдөр зарим үл ойлголцлын асуудал үүсгэж болох тул яаруу түргэн шийдвэр гаргах хэрэггүй байна. Энэ үед ажил хэргийн байдал болгоомжтой байж, анхны сэтгэгдэлдээ бүү итгэ гэж анхааруулж байна. Ёсорхог, биеэ барьсан эсвэл хэт бусдын үгэнд оромтгой зан байдал бусдад өө сэв гаргах боломж олгоно. Өрсөлдөгч нарын явуулга ил болно.

Арслан: Ихэнх хүмүүст тав тухтай байдал аюулгүй сайхан санагдана. Үүний тулд хадгалсан мөнгөө хэрэглэх шаардлага үүснэ. Өнөөдөр та үйл явдлыг удирдах чадвартай байна. Энэ ур чадвараа гаргахаас татгалзах хэрэггүй. Танд шинэ санал ирнэ. Хамгийн гол нь бодсон зорьсондоо тууштай байгаарай. 

Охин: Эхэлсэн ажлаа эрт дуусгаж, ирэх амралтын өдрүүдийг гэр орон, ойр дотнынхондоо зориул. Хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьж болохгүй. Шинэ орчин нөхцөл таны амлалтын талаар олон зүйлийг эргэн сануулна. Нэг доор бүх асуудлыг шийдэх гэж хичээх хэрэггүй.

Жинлүүр: Өөртөө өндөр зорилго тавь. Алдаа эндэгдлээс бүү ай. Шинэ санаагаа танилцуулж, хэрэгжүүлэх түнш хай. Дэмжлэг авахын тулд албан ёсны дагуу хуулийн хүрээнд ажилла. Од эрхэс энэ үед зохион бүтээх болон эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж байна. 

Хилэнц: Түншүүддээ хэт итгэх хэрэггүй. Бусад хүмүүстэй харьцдаг бүхий л харьцаандаа туйлын анхааралтай ханд. Энэ өдөр та өөрийгөө буланд шахагдсан мэт мэдэрнэ. Өөртөө чөлөөт цаг амралт гарга. Зав байвал энэ үдшийг хайртай хүнтэйгээ гадуур гарч өнгөрөө.

Нум: Хүсэл тэмүүлэл бол таны өсөн дэвжих гол хөдөлгөгч хүч болно. Ажил хэрэгт худал хуурмаг, үл зохицох асуудал гарвал хариу шийдвэртэй арга хэмжээг нэн даруй ав.Гэхдээ од эрхэс олон ажил зэрэг хөөцөлдөх идэвхтэй үйл ажиллагаагаа бага зэрэг сулруулахыг зөвлөж байна. Танд болон хамтрагчд нарт тань багагүй ашиг авчрах хэлэлцээр бүтэх магадлалтай.

Матар: Таныг стресст оруулж мэдэх уур амьсгал үүсэж байна. Хүндрэл бэрхшээлээс бүү эмээ. Ажил, амьдралаа сайжруулах гэсэн таны шийдэмгий чанар, хүчтэй хүсэл биеллээ олох болно. Өнөөдөр мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ их дайчлах тул уулзалт, харилцаанд бүрэн татагдан орох болно. 

Хумх: Албан тушаал нэр төр олох амбицаа тодорхой түвшинд хэрэгжүүл. Хамт ажиллагсдаа удирдаж чадахаа харуулахад анхаарал тавь. Харин буруу мэдээлэлд үндэслэн үнэлэлт дүгнэлт гаргах, яарсан хариу өгөх зэрэг нь хүнд байдалд оруулж мэднэ. Таны ганган гоёмсог эд зүйлс сонирхох, тансаг тохилог хэрэгцээгээ хангах хүсэл нэмэгдэнэ.

Загас: Хамтрагч нарын харьцаа муудаж, зарим хүмүүстэй холбоо тасална. Энэ өдөр таныг гүтгэж гүжирдэж магадгүй тул хэрүүл маргаанаас зайлсхий. Эргэлзээ сэжиг бүхий хэлэлцээр, нууц далд арилжаа наймаанаас зайлсхий. Эс тэгвээс энэ нь таны эсрэг явуулга болон хувирна. Хайр дурлалын харьцаанд онцгой анхаарал хэрэгтэй болохыг од эрхэс зааж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00