Dark Light
Нийгэм | 2025-08-14

НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД “ЦАГДААГИЙН БАГ” ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдын урилгаар НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, комиссар Файзал Шахкар тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2025 оны 08 дугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. 
Хүндэт зочдыг ёслол төгөлдөр хүлээн авч, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд “Цагдаагийн баг” оролцуулах ажлын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр НҮБ-ын Цагдаагийн албаны даргын зүгээс Монгол Улсын цагдаагийн байгууллагын идэвх санаачилгыг өндрөөр үнэлж, НҮБ-ын Үнэлгээ, зөвлөгөөний багийг 2025 оны 4 дүгээр улиралд зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх, цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв. 
Цагдаагийн комиссар Файзал Шахкарын энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цагдаагийн багийн чадавх, бие бүрэлдэхүүний бэлтгэлжилт, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдалтай танилцаж, НҮБ-ын Цагдаагийн албаны үнэлгээний багийн айлчлалын товыг тодорхойлж, бүрэлдэхүүнийг томилох чухал ач холбогдолттой юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00