Dark Light
Нийгэм | 2025-08-15

АХБ-НЫ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 108 сургууль, 95 цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих төслийг ажил хэрэг болгох яриа хэлэлцээр ид өрнөж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж төслийн ерөнхий тойм, хэрэгцээ шаардлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг жил бүр тогтвортойгоор нэмэхийн тулд үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж 108 сургууль, 95 цэцэрлэгийг шинээр барьж, сургуулийн хүчин чадлыг 62,880 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,400 ороор нэмэгдүүлэх төлөвлөлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэмжээнд дэмжигдэж буй Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийг цэцэрлэг, сургууль барихад чиглүүлэхээр ярилцаж, талууд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхээр тогтов.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00