Dark Light
Нийгэм | 2025-08-15

ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНД НЭМЖ 8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Архаг ангилалд багтдаг өвчний оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт /2025.08.12/ ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн. 
 
Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дээрх хязгаарлалтыг цуцалсан байна. Тодруулбал,
 
• Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд квот тавихгүй,
 
• Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс энэ онд найман тэрбум төгрөгийг татаж хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар шийдвэрлэв. Ирэх жилүүдэд энэ зардлыг улсын төсөвт тусгаж шийдвэрлэж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо. 
 
Ингэснээр ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдлээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00