2025 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас 15-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун, говь, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 20, 21-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 17, 20-нд бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 20, 21-нд сэрүүсэж шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.