ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги БНФУ-аас Зүүн ази бүсийн Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн нар “Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага, сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын Санхүү ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж оролцож, сургалтад хамрагдсан алба хаагчдад амжилт хүссэн юм.
Сургалтад хамрагдсан алба хаагчид нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлагыг хийж, ур чадвараа нэмэгдүүлсэн бөгөөд
сургалтад 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах ангийн 30 орчим алба хаагч хамрагдлаа.
Тус сургалт нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд явагдсан гэдгээрээ онцлог юм.


